Цахим хэрэглэгэхүүн боловсрууулах арга зүй
Суралцагчийг үнэлэх, аргазүй
Хичээлдээ суралцагчийн үнэлгээний систем ашиглах нэг хэвийн байдлаас нь гаргаж цааш хөгжих, судлах сэдэл төрүүлдэг давуу талтай байдаг. Нөгөө талаас багш өөрийн суралцагчийн мэдлэгийн төвшин, сурах явцын талаарх мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй юм. И-Сургалтын шалгалтын материалыг, бичгээр хариулах, сонсоод хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох , хоосон зайг бөглөх зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог.
Тестэнд тавигдах шаардлага:
- Тест нь сургалтын агуулгын зорилтуудад нийцсэн суралцагчийн мэдлэгийн тодорхой түвшин үр дүнг бодитой илрүүлж чадахуйц байх ёстой.
- Тест нь сургалтын агуулгад багтсан судлагдахуун болон сургалтын үр дүнгийн олон дахин давтагдах тvгээмэл жишээ загварыг агуулсан байна.
- Сургалтын үр дүнг шалгаж болохуйц олон төрлийн асуулт даалгавруудаас бүрдэх ёстой.
- Аливаа тест ямар зорилгоор авч байгаа, оноо дүнг юунд хэрэглэх бэ? гэдэг нь тодорхой байна.
- Тестүүд нь аль болох найдварын өндөр зэрэгтэй хийгдсэн байх ёстой ба оноог гаргахдаа ул суурьтай хандах хэрэгтэй.
- ӨгӨгдсөн хариултууд нь даалгавартайгаа дүрэм хэлзүй, бүтцийн хувьд зохицсон байна.
- Нөхөх даалгавар зохиохдоо ганц юмуу хоёр үгийг өгүүлбэрийн төгсгөлд асуултын хариултыг зэрэгцүүлэн байрлуулахаар ижил зайтай авна.
- Даалгавар бvрийн хэмжээ ба биелүүлэх дундаж хугацааг тодорхойлно.
- Хоёрдмол болон үгүйсгэсэн утгатай даалгавраас зайлс хийх шаардлагатай.
Тест зохиоход анхаарах зүйлс:
- Даалгавар бүр сургалтын ямар нэг чухал үр дүнг л шалгах зорилготой байх
- Даалгавар бүр нь нэг л тодорхой асуудлыг шийдвэрлэхээр дэвшүүлэх ёстой бөгөөд уг асуудал нь тодорхой ойлгомжтой байх ёстой.
- Даалгавар ба түүнд өгөгдөх хариултууд нь энгийн тодорхой vг хэллэгтэй байх ёстой.
- Даалгавар үгүйсгэх утгатай vг хэллэг орсон тохиолдолд тэдгээрийг онцгойлон анхаарах хэрэгтэй.
- Зөв гэж сонгуулахаар бэлдсэн хариулт нь үнэхээр зөв төдийгvй бусад хариултаас хамгийн оновчтой нь байх ёстой.
- Зөв хариулт нь товч дэлгэрэнгүй янз янз байх ёстой.
- Даалгавар бүр уг тест дэх бусад даалгавраас хамааралгvй, тусдаа бие даасан байх ёстой.
- Эвтэйхэн тодорхой бөгөөд ойлгомжтой загвараар даалгавар хариултаа байрлуулах ёстой.
- Нөхөх үгийн орон зай нь нэгэн жигд хангалттай хэмжээтэй байх ёстой.
- Тест нь дунджаар 20 орчим даалгавартай байх ёстой.
Comments
Post a Comment