Posts

Showing posts from December, 2018

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах программ

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн хэрэглэгдэж байгаа програмууд PowerPoint -  Энэ нь Microsoft office-ийн  бүрэлдэхүүнд багтдаг, бидэнд хамгийн ойр мультимедиа хэрэглэгдэхүүн боловсруулах програм юм. Flash -  Flash програм нь Adobe (Macromedia компани Adobe-тай нэгдсэн) компанийн бүтээгдэхүүн юм. Баялаг мультимедиа агуулга бүхий хэрэглэгчийн интерфейс боловсруулах, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, Вебд суурилсан програм боловсруулах боломжтой. Энэ програм нь эдүүгээ интернэтэд болон Вэбэд суурилсан сургалтын агуулгыг хөгжүүлэхэд түлхүү хэргэлэгдэж байгаа. Сүүлийн үед тоглоомын салбарт уг технологийг өргөн ажиглаж байна. Flash технологи дээр боловсруулсан файлыг уншихад Flash Player шаардлагатай байдаг. Flash Player нь платформ буюу үйлдлийг систем хамааралгүй болсон. Macromedia Flash програм нь вектор график дээр үндэслэн хөдөлгөөнт дүрсийг бvтээх өргөн боломжийг агуулсан байдаг. Өөрийн хийсэн хөдөлгөөнт дүрс, animation, movie зэрэгт дуу авиа ...

Wikipedia цахим сургалт

Image
https://mn.wikipedia.org

Цахим сургалт

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх нь ихээхэн цаг, хүч, хөдөлмөр шаардсан ажил байдаг ба цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь дараах 3 алхмаар хийгддэг. Үүнд: Хичээлийн материалд шинжилгээ хийж, цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах Төслийн дагуу хэрэглэгдэхүүн боловсруулах Боловсруулсан хэрэглэгдэхүүнээ туршин сайжруулах Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах Агуулгын аль хэсэгт ямар элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Дуу авиа, хөдөлгөөн, видео, зураг, загвар үзүүлэх гэх мэтийг маш дэлгэрэнгүй ойлгомжтой төлөвлөн төслөө бичих Сорил, хичээлийн явцын болон төгсгөлийн материал байх эсэхийг нарийн төлөвлөж, төсөлдөө оруулах Дэлгэцийн зохиомжид өнгөний зохицол болон бусад шаардлагатай элементүүдийг зааж өгөх хэрэгтэй. Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим хэрэглэгдэхүүнээ компьютерт ...

Цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

Цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан компьютер бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч сургалтанд хэрэглэгддэг нэг төрлийн хэвлэгдэхүүн юм. Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ? Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн  тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Технологи ашигласан сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад маш их бэлтгэл 80%-ийн бэлтгэл шаарддаг.

Блүмийн таксономи ашиглах арга

Цахим хэрэглэгэхүүн боловсрууулах арга зүй

Суралцагчийг үнэлэх, аргазүй Хичээлдээ суралцагчийн үнэлгээний систем  ашиглах нэг хэвийн байдлаас нь гаргаж цааш хөгжих, судлах сэдэл төрүүлдэг давуу талтай байдаг.  Нөгөө талаас багш өөрийн суралцагчийн мэдлэгийн төвшин, сурах явцын талаарх мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй юм.  И-Сургалтын шалгалтын материалыг, бичгээр хариулах, сонсоод хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох , хоосон зайг бөглөх   зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог. Тестэнд тавигдах шаардлага : Тест нь сургалтын агуулгын зорилтуудад нийцсэн суралцагчийн мэдлэгийн тодорхой түвшин үр дүнг бодитой илрүүлж чадахуйц байх ёстой. Тест нь сургалтын агуулгад багтсан судлагдахуун болон сургалтын үр дүнгийн олон дахин давтагдах тvгээмэл жишээ загварыг агуулсан байна. Сургалтын үр дүнг шалгаж болохуйц олон төрлийн асуулт даалгавруудаас бүрдэх ёстой. Аливаа тест ямар зорилгоор авч...