Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах программ
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн хэрэглэгдэж байгаа програмууд PowerPoint - Энэ нь Microsoft office-ийн бүрэлдэхүүнд багтдаг, бидэнд хамгийн ойр мультимедиа хэрэглэгдэхүүн боловсруулах програм юм. Flash - Flash програм нь Adobe (Macromedia компани Adobe-тай нэгдсэн) компанийн бүтээгдэхүүн юм. Баялаг мультимедиа агуулга бүхий хэрэглэгчийн интерфейс боловсруулах, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, Вебд суурилсан програм боловсруулах боломжтой. Энэ програм нь эдүүгээ интернэтэд болон Вэбэд суурилсан сургалтын агуулгыг хөгжүүлэхэд түлхүү хэргэлэгдэж байгаа. Сүүлийн үед тоглоомын салбарт уг технологийг өргөн ажиглаж байна. Flash технологи дээр боловсруулсан файлыг уншихад Flash Player шаардлагатай байдаг. Flash Player нь платформ буюу үйлдлийг систем хамааралгүй болсон. Macromedia Flash програм нь вектор график дээр үндэслэн хөдөлгөөнт дүрсийг бvтээх өргөн боломжийг агуулсан байдаг. Өөрийн хийсэн хөдөлгөөнт дүрс, animation, movie зэрэгт дуу авиа ...